Органик хүнстэй “Намрын ногоон өдрүүд” нээлтээ хийлээ

12062763_1139960349366809_1574935484_o

Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 10 дахь жилдээ болж буй уг арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцсон юм.

Р.Бурмаа: Органик хүнсний монгол брэндийг бий болгохыг зорьж байна

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр бүтээлийн баяр “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээг 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй нийт ажиллагсад, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилго бүхий “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Бид “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хүнсний салбарын суурь хуулиудыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Органик хүнсний тухай” хуулийн төслийг энэ намар Монгол Улсын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Эдгээр хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд Та бидний оролцоо нэн чухал юм. Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улсын хувьд энэ давуу талаа ашиглан органик хүнсний монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд гаргах нь малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

11218155_1627624034169261_8700823097551471962_n

Энэ удаагийн арга хэмжээ урьд жилүүдээс өргөн хүрээтэй болж байна. Тодруулбал, Чингисийн талбайд Хүнс үйлдвэрлэгчдийн хүндэтгэлийн парад, Мастер тогоочдын гарын хоол өдөрлөг, Монгол хүнс-Органик хүнс амталгаат худалдаа, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, марктингийн талаар зөвлөгөө зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийн булангууд ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч, үйл ажиллагаагаа сурталчлах ажлууд хийгдлээ.
Түүнчлэн үзэсгэлэн худалдааны үеэр эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургац, үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрлэгчээс нь худалдан авч өрхийн хүнсний нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

11215068_1627626534169011_1333157973725022539_n

“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үеэр Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Мастер тогоочдын хоолны өдөрлөг” олны анхаарлыг татаж байсан юм. Энэ талаар Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Р.Батбаатар “Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын Улсын 2 дугаар зөвлөгөөн энэ сарын 28-ний өдөр буюу маргааш зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнийг угтаж мастер тогооч нарын хамтарч хийж буй ажлын нэг хэсэг нь энэ боллоо. Тодруулбал, Гүн шим сургалтын хамт олон, Монголын мастер тогоочдын холбооны гишүүд, орон нутгийн мастер тогооч нар хамтран Монголд анх удаа 1000 гаруй хүнийг хамарсан хоолны амталгаа явууллаа. Энэхүү будаатай хуургыг 3.5 диаметрийн харьцаатай хайруулын тавган дээр хийсэн бөгөөд 100 кг будаа, 30 кг мах, 8 кг улаан лооль, 6 кг ногоон сонгино зэрэг олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон. Бид хамтын хүчийг бэлэгдэж энэхүү хоолыг хийлээ” хэмээв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …