“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтуулан зайн сургалт боллоо

0 aaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa 1“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 28-нд дэлхийн улс орнууд тэмдэглэдэг.

ЗӨСҮТ 2010 оноос эхлэн жил бүр энэ өдрийг угтсан сарын ажил зохион байгуулж сүүлийн жилүүдэд галзуугийн сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулж, халдварт өртсөн хүний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөнөөр явуулж байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт ЭМХТ-тэй хамтран ЗӨСҮТ-өөс холбогдон зайны сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах удирдан, МТҮА-ны тархвар судлагч эмч Э.Түвшинцэцэг “Монгол оронд сүүлийн 10 жилд бүртгэгдсэн галзуугийн өвчлөлийн мэдээлэл” сэдвээр хичээл заалаа.

Зайны сургалтанд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Ховд, Хэнтий, Орхон, Завхан, Сүхбаатар зэрэг 18 аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн 125 гаруй эмч мэргэжилтэн оролцож, аймаг орон нутагт галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ, мэдээлэл солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг хэлэлцлээ. Цаашид

– Хүн амын дундах мэдлэг хандлага, халдварлах эрсдлийг үнэлсэн асуумж судалгааг дүгнэх

– Галзуу өвчний эрсдэлт өртсөн хүний тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах

– Мал, амьтны өвчлөлийн мэдээ, мэдэллийг солилцох, сэргийлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах

– Сүүлийн 5 жилийн галзуу өвчний эсрэг дархлаажуулалтын тайлан мэдээг 10 дугаар сарын эхээр гаргаж өгөх

– Галзуу өвчний урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын бүрэн тунгийн хамралтыг сайжруулах чиглэлийг холбогдох мэргэжилтэн нар өглөө.

 Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …