Д.Амарбаясгалан: Нийслэлийн татварыг тэг хувиар тогтоох саналтай байгаа

 

14434091495608acfd46563УИХ-аас Нийслэл хо­тын албан татварын тухай хуулийг зургадугаар сард ба­талж, ирэх сарын 1-нээс  хэрэг­жүүлэхээр болсон. Энэ дагуу Нийслэлийн ИТХ-аас уг хуу­лийг хэрэгжүүлэх жур­мыг батлах ёстой. Гэвч нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад буй.  Энэ талаар тус бүлгийн дар­га Д.Амарбаясгалангаас тод­руул­лаа.

 -УИХ-аас уг хуулийг хэ­рэг­жүүлэх журам батлах үүргийг нийслэлийн ИТХ-д өгсөн. Гэвч танай на­мын бүлэг уг асууд­лаар завсар­лага авлаа. Зав­сар­лага авах болсон шалт­гаан нь  юу юм бэ?

-Нийслэл хот албан тат­вартай байх асуудлыг 1994 оноос л ярьж буй. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар нийслэл хот албан татвартай байх нь зохимжгүй хэмээн үзэж, тухай бүрт нь хойшлуулсан байдаг. Энэ шийд­вэр улс орны эдийн зас­гийн нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадвартай хол­боотой байсан.  Харин 2014 онд  Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, зургадугаар сард баталсан. Хуульд дөрвөн төрлийн аж ахуйн нэгжээр буюу баар, рес­то­ран, зочид буудал болон ам­рал­­тын газраар үйлчлүүлж бай­гаа иргэн согтууруулах ун­даа, тамхи худалдан авч байгаа тохиол­долд албан татвар төлөхөөр тусгасан байгаа. Гэхдээ 0-1 хүртэл хувь байхаар хуульчилсан. Энэ дагуу хотын Захирагчийн ажлын албанаас журмын төсөлдөө татварын хэмжээг хам­гийн өндөр буюу нэг хувь байхаар тусгасан байсан. Ма­най намын бүлэг нийслэл хот албан татвартай байхыг дэм­жиж байгаа. Гэхдээ эдийн зас­гийн хямралтай үед энэ тат­варыг авах нь зөв үү гэдэгт анхаарал хандуулах ёстой. Хэдийгээр УИХ-аас хууль хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн ИТХ-д өгсөн ч, нийслэлийн иргэдээс албан татвар авахгүй байх боломж бас байгаа. Өөрөөр хэл­бэл, хуульд 0-1 хувийн ал­бан татвар ногдуулж болно гэсэн заалт байгаа учир манай намын бүлгээс татварын хэм­жээг тэг хувь байх саналыг дэв­шүү­лээд байгаа.

-Татварын хэмжээг тэг хувиар тогтооно гэдэг нь тат­вар авахгүй гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Өнөөдрийн байд­лаар улсын төсвийн орло­го 700 орчим тэрбум, нийслэ­лийн төсвийн орлого 80 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байна. Ир­гэ­дийн худалдан авах чад­вар муудсан ийм цаг үед нэмж тат­вар авах нь зөв биш.  Энэ асууд­­лыг хэлэлцэхээр нийслэлийн ИТХ хурал­дахад хотын захирагч ирсэнгүй. Гэтэл бусад албаны хүмүүс “Мэдэхгүй байна” гэх хариулт өгч байгаа учир манай намын бүлэг завсарлага авсан. Нийслэлийн Засаг дарга­тай хэлэлцэж, шийдвэрээ гар­гая гэсэн байр суурьтай байгаа. Нөгөөтэйгүүр, нийслэлийн төс­вийн орлого 80 тэрбум төг­рөгөөр тасарсан байгааг нөхөх гэж иргэдээсээ татвар авах нь буруу юм. Уг нь 2015 оны төсвийн тухай хуульд нийслэл болон дүүргийн Засаг даргыг нэг орлогчтой, орон тооны зөв­лөхгүй байхаар тусгасан. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангаагүйн улмаас 11 байх ёстой орон тоо 33 байна. Үүнээс үүдэн 120 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. Иймд иргэдээсээ татвар авч төсвийн алдагд­лаа нөхөхийн оронд тө­рийн данхайсан бүтцээ танъя гэ­сэн саналыг бас дэвшүүлсэн. Уг хуулийг хэрэгжүүлснээр жилд нийслэлийн төсөвт 13-14 тэр­­бум төгрөг төвлөрнө хэмээн тооцоолж байгаа. Нийслэлийн удирд­лагууд иргэдийн худал­дан авах чадвар ямар байгааг мэ­дэж буй гэдэгт итгэж байна.

Г.Нар

www.zaluu.com

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …