Буудайн чанарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой боллоо

12068617_1627825650815766_5094491776096211478_o

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай боллоо. Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой боллоо.

Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг өнөөдөр ХХААЯ-нд хүлээн авч улаан буудайн чанарын туршилт хийлээ.

Өмнөх жилүүдэд буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар тодорхойлдог байсан. Ингэхдээ багадаа 30 гаруй минутын хугацааг зарцуулдаг байсан байна. Харин энэхүү IM9500 загварын шинжилгээний багажийг үйл ажиллагаандаа нэвтэрүүлснээр буудайн уураг, чийг, цавуулгийн хэмжээг нэг минутын хугацаанд тодорхойлох боломжтой боллоо.

Өмнөх жилүүдэд буудайн чанарыг зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр тодорхойлдог байсан бол IM9500 загварын шинжилгээний багажийг зөөврийн байдлаар ашиглах боломжтойгоороо онцлог юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …