Намрын ногоон өдрүүд Мишээл экспод үргэлжилж байна

12087940_1628083584123306_8570962854362653791_o

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.

Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон арав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд өнгөрсөн энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн бол өнөөдрөөс эхлэн Мишээл экспо төвд үргэлжлэн гарч байна.

09 дүгээр сарын 30-ны өдөр, Лхагва гараг /Мишээл экспо худалдааны төвд/

09.00-19.00 “Монгол хүнс-Органик хүнс-2015”, “Алтан намар-2015” үзэсгэлэн худалдаа

16.00-18.00 “Амтат талх, алаг бялуу” өдөрлөг
 Талх, гурилан бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа
 Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд, хоршооны сурталчилгаа
 Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогчдын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн арга хэмжээ

12066049_1065660373453592_3651569160604906569_n 11217167_1065660500120246_6592915911962997331_n 12036988_1065660350120261_7299300179043062986_n 12042661_1065660466786916_3810085330267726865_n

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …