Чихэрлэг ”эм”-ээр ханиадыг нам дар

Хүүхэд гашуун эм уух дургүй байдаг. Иймээс хүүхдээ ханиад хүрсэн үед амттай эмийг гарын доорх материалаар өөрөө бэлдэж болно.

6d95df9ab4369ef2original

Халуун сүү
Ханиадыг сүүгээр нам дарах хоёр аргыг санал болгоё.

-Нэг аяга сүүнд 1 цайны халбага зөгийн бал нэмээд уулгаж болно.

-Өөр нэг арга бол сүү ба шүлтлэг минерал усаас (Боржоми) адил хэмжээгээр авч холих.

Сонгинотой зөгийн бал
500 грамм сонгино арилгаж, дээр нь 400 грамм сахар нэмж, 1 литр усанд хийгээд сул гал дээр 3 цагийн турш чанана. Дараа нь хөргөж, 50 грамм зөгийн бал нэмээд лонх руу юүл. Ингээд хоол идсэний дараа өдөрт 4-6 хоолны халбага ууна.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …