ДЭМБ-аас жил бүрийн 9 сарын 28-ныг “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-болгон хүн амд сургалт сурталчилгаа хийж, сэрэмжлүүлэг хийж энэ өвчнөөс сэргийлэхийн холбогдлыг сурталчилдаг. Өнөөдөр“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотод галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж ноцуулсан тохиолдлын дийлэнх хувийг эзэлдэг Сонгинохайрхан дүүргийн нутагт хүн ам, эмч мэргэжилтэнүүдэд зориулсан сургалтыг ЗӨСҮТ,тус дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааг СХД-ийн ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга А.Төгссайн нээж, ЗӨСҮТ-ийн Захиргаа стратеги, төлөвлөлтийн албаны дарга Б.Баатарсүх “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийнөдрийг сурталчилан өнгөрүүлэх шаардлага”, тус албаны эмнэлзүйч эмч С.Оюунчимэг “Галзуу өвчний эрсдэлд өртсөн хүн амд эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх” сэдвээр тус тус сургалт хийлээ. Сургалтанд Сонгинохайрхан дүүргийнөрхийн 32 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн халдвартын эмч, сувилагч 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллалаа. Энэ ажлын үеэр сэрэмжлүүлэг, сурталчилгааны зурагт хуудас 150, санамж хуудас 60 ширхэгийг тус тус тараан сурталчиллаа. Энэхүү сургалтын үр дүнд эмч, мэргэжилтний галзуу өвчний сэжигтэй тохиодлыгэрт илрүүлэх,урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, авах арга хэмжээний талаарх болонхүн амыг эрсдэлээс сэргийлэх мэдлэг нэмэгдэж,хүн амын зан үйл, дадал хандлага сайжирна. Энэхүү арга хэмжээнд TV9, TV5, Health эрүүл мэндийн телевизүүд оролцлоо.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв