Өнөөдөр шаргачин тахиа өдөр

10-tahiaАргын тооллын 9 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 18, Шийдэм одтой шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс зуны эхэн сарын …