Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар түрүүлж, 30 мянган ам.долларын шагнал гардаж авсан билээ. Мөн шилдгээр шалгарсан оролцогчдын “Гала ” тоглолт 7 -дугаар сарын 2-нд болж, дэлхий даяараа хэн шилдэг болохыг чих тавин хүлээж байсан гэхэд болно. Чайковскийн нэрэмжит концертны зааланд болсон гала тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл очиж үзсэн гэдэг. Гэтэл ГранПри шагналтан буюу 100 мянган ам.долларын шагнал хүртэх дуучнаар Монголын дуучин Г.Ариунбаатар тодорч, эх орныхоо нэрийг өндөр өргөсөн юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын алдарт Мариинский театрын гоцлол дуучин болсон байна. Түүнд санал тавихад хүлээж авчээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Цаашид илүү их хичээх болно” гэжээ.
Түлхүүр үгурлагийн мэдээ
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …