Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт эхэллээ

Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм.

1443581732_1Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг сургалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнд танхимын сургалтаар зөвхөн анхан шатны ойлголтыг бид өгнө. Эвлэрүүлэн зуучлал гэж юу юм, ямар ач холбогдолтой вэ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрхэн явагдаж байна, эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг хариуцлага, ёс зүй гэж юу юм гэх мэт. Хэдийгээр гурван өдрийн сургалт боловч богино хугацаанд эвлэрүүлэн зуучлалын талаарх чухал хичээлүүдийг хамруулсан учраас энэ боломжийг алдалгүй, хариуцлагатай, суралцахыг хүсье” гэлээ.

Тус сургалтад эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан 25 хүн хамрагдаж байна. Тэдэнд Улсын дээд шүүхийн шүүгчид, Нийслэлийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчид, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүд, Японы мэргэжилтэн багш, МУИС-ын ХЗС-ийн багш нараас гадна сэтгэл судлаач, гэр бүл судлаач нар хичээл заах юм.

1443581795_4Сургалт 2015 оны аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд төгсөгчдөд эвлэрүүлэн зуучлах эрхийн гэрчилгээ олгоно.

Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой 7542 өргөдөл хүлээж авснаас 4980 өргөдлийгамжилттай шийдвэрлэжээ. Энэ нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа манай улсад амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл бөгөөд шүүхийн ачааллыг бууруулах давхар ач холбогдолтой юм.

1443581810_2 1443581819_3Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …