Э.Бат-Үүл: Баар, ресторанд төрийн захиргааны албан хаагчид ордог

DSCN8142Өчигдөр хуралдсан нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр хуралдаанаар “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

УИХ-аас 6 сард баталсан хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.  Үүнтэй холбогдуулан баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд хотын албан татварыг 1 хувиар тогтоон журмыг баталсан.

Нийслэлийн татварыг 0 хувь байх ёстой гэсэн санал оруулсан МАН-ын бүлэг санал нь дэмжигдээгүйд хуралдааны танхимыг орхин гарч 26 төлөөлөгчийн саналаар батлагдсан. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс энэ талаар тодрууллаа.

DSCN8146Э.Бат-Үүл: Баар, ресторанд ихэвчлэн төрийн захиргааны албан хаагчид ордог.

-Нийслэлийн татварыг 2 бараа, 4 үйлчилгээнд 1 хувиар тогтоолоо. Энэ талаар таны байр суурь?

-Энэ бол архи, тамхи гэсэн 2 бараа. Гэхдээ 1 хувь. Нэг хувь гэдэг бол хамгийн бага татварын хувь. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0,06 хувь. Гэхдээ нийслэлийн татварыг нэг хувиар тогтоогдсон. Тэр тусмаа жижиглэнгийн худалдаанд шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 төгрөгнөөс 1 төгрөг авна гэсэн үг. Тэгэхдээ би дахиад хэлье. Зөвхөн архи, тамхинд. Өөр ямар ч бараанд энэ татвар тавигдахгүй. Бусад улс, хотод бүх бараанд татвар тавьдаг.

Ёстой нөгөө иргэдийнхээ амьжиргааны байдлыг бодоод ерөөсөө архи, тамхинд л энэ татвар тавья гэж УИХ шийдсэн хэрэг. Мөн 4 үйлчилгээнд энэ татвар тавигдана. Баар, ресторан, зочид буудал, амралтын газар гээд. Аливаа бараа бүтээгдэхүүнийг өндөр нэмүү өртөг болгож үйлчилгээ үзүүлдэг ийм үйлчилгээнд эдгээр 4 газар орно. Та бүхэн мэднэ дээ. Баар ресторанд ороход бараа, бүтээгдлэхүүн нэлээд өндөр үнэтэй хэрэглээ болдог. Энэ бол эцсийн бүлэгт хүмүүсийн сонголтын л асуудал. Би маргалдахдаа хэлсэн. Байнга л баар ресторанд ороод байдаг шиг юм бодоод байна. Яг үнэндээ баар ресторанд ихэвчлэн төрийн захиргааны ажилтнууд л ордог. Манай гэр хорооллын орлого багатай иргэд бол бараг шагайдаггүй. Тэгэхээр энэ бол сонголтын асуудал байхгүй юу. Тийм учраас үйлчилгээнд нь татвар ногдуулна гэдгийг зааж өгч байгаа юм.

Тодруулж хэлэхэд 1994 онд нийслэл хот татвартай байна гээд хуульчилсан. Ямар байдлаар, хэнд татвар ногдуулах вэ гэдгийг өнгөрсөн 6 сард эцэслэсэн. Бид одоо хэрэгжүүлэх журмыг гаргаж байгаа нь энэ юм.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …