Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Е.А нь Lexus-570 маркийн автомашинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж иржээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: dorgio.mn