Геронтологийн үндэсний төвөөс ахмадуудад эрүүл мэндийн бэлэг барьж байна

0 aaaaaaaaaaaaaaaaaa turk 4

Дэлхий нийтээр Олон Улсын Ахмадын өдрийг тэмдэглэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож, 2015 онд НҮБ-аас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ. Энэ дагуу Геронтологийн үндэсний төвөөс “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөг болгон олон улсын ахмадын өдрийг Эрүүл мэнд, спортын яам, ДЭМБ, НЗДТГ, Монголын Ахмадын Холбоо болон бусад ахмадын холбоодтой хамтран өнөөдөр ““Чингисийн талбай”-д тэмдэглэж байна.

Настны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл насжилтыг дэмжих, сурталчлах зорилготой уг үйл ажиллагаагаар талбай дээр хүрэлцэн ирсэн настанд урлаг соёлын арга хэмжээгээр үйлчилэхээс гадна, хамтран ажиллах байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа, эрүүл насжилтыг дэмжих сургалтууд, урьдчилан сэргийлэх үзлэг (дотор, зүрх судас, мэдрэл, уламжлалт), багажийн шинжилгээ (зүрхний бичлэг, ясны сийрэгжилт тодорхойлох, хэвлийн чанд авиан шинжилгээ, бие бялдрын цогц үнэлгээ хийх, артерийн даралт үзэх, захын цусанд санамсаргүй сахар тодорхойлох) зэрэг шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй үзүүлж байна.

0 aaaaaaaaaaaaaaaaaa turk 6.jpg

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …