Өдөр нь хүртэл гэрэлтэй цамаан Баянзүрх

Эндхийн оршин суугч хэлэхдээ:  “Бид гэртэй өдөр битгий хэл шөнө нь гэрэл, тогоо гамнан  хэрэглэж байхад манай эндхийн төв зам дагуух гэрлүүд асаалттай л байх юм. Эсвэл унтраахаа мартчихдаг юм уу. Хэлчих юмсан гэж бодогдож сууна” хэмээн нэгэн хөгшин хэллээ. Нээрээ л унтраахаа мартчихсан юм уу гэлтэй.

Өнөөх ядарсан иргэд нь  хоолоо хийхдээ ч тог, цахилгаанаа өөрөө өөрөөсөө харамлан  өдрийг өнгөрөөж байхад ард түмнийхээ төлөө гээд байдаг Нийслэл нь ийм цамаан байдлаар хандаж болохгүй баймаар. Гудамжинд гэрэлтүүлэг хэдэн саяар нь ажил болгож хийчхээд огт асаагаагүй, ажлуулаагүй, ажлуулсан ч ийм бүдэгхэн лайны гэрэл шиг  үзэгдэл  гэр хороолол дунд байдаг. Ингэж өдөр гэрэлтүүлгээ асаагаад өчнөөн мөнгийг урсгаж байхаар ядаж харанхуйд асаадаггүй  гэр хорооллын гэрэлтүүлгээ асаамаарсан. Энэхүү мэдээлэл холбогдох албаны хүмүүст хүрэх байх гэж найдаж байна. . Ард түмэнтэйгээ ийм цамаан байдлаар хандаж болохгүй. Баянзүрх дүүрэгт хямрал нөлөөлөхгүй биш нөлөөлнө гэхдээ иргэдэд л нөлөөлнө: Харин Засагт бол үгүйгийн тод жишээ…

12036521_913418765413071_7588033672659411752_n

12079543_913418762079738_6394310238232598605_n

Эх сурвалж: chingis.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …