Багануур дүүрэг “Дүүрэн хангалттай” дүгнэгдсэн байна

Нийслэлийн Засаг даргын  2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  2015 оны 09 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Багануур дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

4

Дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгийн үеийн мэдлэгийг  дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчлэн тодотгох, гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, газар хөдлөлт, дэд бүтэцийн гэмтэл, объектын түймэр, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй дэлбэрэлт, үер усны ослын үед ажиллах мэдлэг, дадлага, чадварыг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

3

2

1

5

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа А.Дашням ахалсан ажлын хэсэг астрономын 17, оперативын 1436 цагийн багтаамжтай, 4 үе шаттайгаар зохион явуулж “Сургуулийн удирдагч”-ийн зүгээс  90,2  хувиар “А” буюу “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ”-үнэлгээтэй дүгнэсэн байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …