С.Оюунгэрэл: Иргэд хаягийн болон төрсний гэх мэт 5 төрлийн лавлагааг өөртөө үйлчлэх автоматаас авах боломжтой

Олны дунд 100 айлын  иргэний бүртгэлийн газар гэдгээр нь сайн мэддэг улсын бүртгэлийн газар очиход гадаад паспорт болон иргэний лавлагаа авах иргэдийн урт дараалал үүссэн байлаа.  Сэтгүүлчийн зүгээс  иргэдэд лавлагаа гаргаж өгдөг Улсын бүртгэлийн төв архивын дарга С.Оюунгэрэлээс  ярилцлага авах хүсэлтээ илэрхийлэхэд  хүсэлтийг  маань уриаланхан  хүлээн авч цөөн хэдэн асуултанд маань  хариулт өгснийг уншигч та бүхэндээ толилуулья.

IMG350

– Танай байгууллага ямар төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг вэ

– Улсын бүртгэлийн төв архивын газар нь  дотроо иргэний баримтын, хуулийн этгээдийн эд хөрөнгийн  гэсэн хоёр хэлтэстэй байдаг. Иргэний баримтын архив бол хууль хяналтын байгууллага болон бусад төрийн  ба төрийн бус байгууллага иргэдэд иргэний баримтын талаарх лавлагаа үйлчилгээг үзүүлдэг. Мөн манай байгууллагын зүгээс  Улаанбаатар хотын хэмжээнд иргэд өөрсдийн хурууны хээгээр дамжуулан төрсний, гэрлэлтийн, гэрлэлт цуцласны, хаягийн, цахим үнэмлэхний гэх 5 төрлийн лавлагааг авч болдог өөртөө үйлчилдэг 15 автомат машиныг тодорхой цэгүүдэд байршуулаад байгаа. Цаашдаа энэ лавлагаа гаргадаг автомат машины тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа.  Удахгүй иргэд дээрх 5 төрлийн лавлагааг тодорхой цэгүүдэд байх өөртөө үйлчлэх  манай автомат машинуудаас авах боломжтой. Шинэчлэлийн засгийн газраас явуулж байгаа иргэний бүртгэлийн бодлогын хүрээнд  иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн цахимжуулах  ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажил 1-2 жилдээ багтан дуусссанаар  иргэний болон улсын бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээлэл цахим хэлбэрт шилжиж улмаар энэ төрлийн лавлагаа үйлчилгээг түргэн шуурхай гаргах боломж бүрдэх юм.

– Иргэд ямар  төрлийн  лавлагааг танай байгууллагаас авах боломжтой вэ?

– Манай байгууллагаас төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, нас баралтын, үрчлүүлсний,  эцэг тогтоолтын гэх мэт 20 гаруй төрлийн лавлагааг иргэний хүсэлтийн дагуу манайхаас иргэдэд  гаргаж өгч үйлчилдэг

–  Иргэдийн хувьд лавлагаа авахдаа ямар бичиг баримт бүрдүүлж ирэх ёстой вэ?

– Ер нь бол хувь хүний нууцын тухай хуулийн дагуу иргэний мэдээлэл нууцад хамаардаг учраас тухайн иргэний өөрийнхөө мэдээллийг өөрөө л ирж явах учиртай. Хэрэв өөрөө ирж авах боломжгүй бол  өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авч болно. Иргэд бусдын өмнөөс лавлагаа авах гэж тухайн иргэнтэй холбоотойгоо нотлох баримтгүйгээр ирчихээд манай ажилчдаас лавлагаа  нэхэх явдал байдаг. Бидний хувьд хууль дүрмийн дагуу л төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой болохоор албан ёсны шаардлагаа л тавьдаг.

–        Танай байгууллагын хувьд өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ, ачлын ачаалал хир байна вэ?

–        Манайх  өнөөдрийн байдлаар 5 цонхонд бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна,  нэг цонхонд  өдөрт 120-140 хүн хүлээн авч ажиллаж байна.  Ажлын ачаалалын хувьд зуны цагт хүмүүс амарсан, гадагшаа дотогшоо ажил аялал жуулчлалаар явах хандлага их байдагтай холбоотойгоор элчин сайдын газраас шаарддаг бичиг баримтын дагуу иргэдэд төрөл садангийн   лавлагааг их олгож байна.  Нэг хүн л гэхэд эцэг эх, хамаатан садан гээд 6-8 төрлийн лавлагааг гаргаж өгөх болдог. Тухайн лавлагааг гаргуулагчийн мэдээлэл онлайн сүлжээнд байхгүй бол манай ажилтнууд цааш архивын баримтаас хайж, нэр регистрийн дугаартай нь тулгаж байж тухайн иргэний  лавлагааг нь гаргах болдог учраас цаг хугацаа зарцуулах шаардлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор нэг хүнд үйлчлэх хугацаа уртсаж 10-20 минут болдог. Ийм нөхцлийг иргэд маань тэр бүр ойлгодоггүй, манай үйлчилгээг удаан байна гэж бухимдах явдал цаангүй гардаг. . Нөгөөтэйгүүр лавлагаа гаргуулахыг хүссэн иргэд  өөрсдийн мэдээллээ сайн мэдэхгүй байх явдал тохиолддог. Тухайлбал, тухайн иргэн өөрөө хэдэн он, хэдэн сард хаана төрсөнөө мэдэхгүй байх явдал бий, энэ нь эцэг эхээсээ эрт өнчирсөн юмуу үрчлэгдсэн иргэдийн хувьд түгээмэл байдаг, хаана төрснөө барагцаалан бүдэг бадаг ярих нь бидний ажилд нэлээд хүндрэл учруулдаг. Энэ тохиолдолд тухайн иргэний лавлагааг гаргахын тулд тухайн  төрсөн газар нь хайх, төрсөн оныг нь урагшаа хойшоо 1-2  жил хөөж хайх зэрэг нь нэлээд цаг хугацаа шаарддаг.

 IMG351

– Архивын лавлагаа гаргуулахын тулд иргэд ямар бичиг баримттай ирэх, юу бүрдүүлэх ёстой вэ?

–  Юуны өмнө иргэд өөрсдийнхөө иргэний үнэмлэхийг биедээ авч явах зүйтэй. Лавлагаа авахыг хүссэн иргэд манай үүдний решейпн дээрээс тухайн лавлагаатай холбоотой мэдээллийн хуудсыг авч үнэн зөв бөглөөд, тухайн үйлчилгээний холбогдох төлбөрийг тушаасан баримтын хамт манай ажилтанд өгөх ёстой юм. Иргэд урт дараалалт зогсон байж лавлагааны цонхонд очоод бичиг баримт нь дутуу, мэдүүлэх хуудсаа бөглөөгүй,  үйлчилгээний хураамжаа  төлөөгүй байх нь тухайн иргэний лавлагаа удаан гарах үндэс болдог гэдгийг лавлагаа хүсэгч иргэд анхаарах хэрэгтэй байна.

– Ярилцлага өгсөнд баярлалаа, та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

– Баярлалаа

Ярилцсан  Ц.Мөнх

 Ugluu logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …