Аяллын клубууд өрсөлдөнө

4c443c0c9ff513403f320f2981f8350a
Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулахаар болжээ. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна. Монгол улсад дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах,нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хайрхан аялагч клуб”-ыг дэмжиж ажиллаж байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 
Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …