Халуун ногоотой шарсан тахианы цээж мах

4 хүний порц
– 4 амны халбага оливийн тос
– Том хэмжээний 2 ширхэг арьс яснаас нь салгасан тахианы цээж мах
– Давс, хар перец
– 2 хумс сармисыг сайтар жижиглэж бэлтгэнэ
– 1 цайны халбага нунтаг гоньд
– Цайны халбаганы талаар нунтаг халуун чинжүү
– Дундаж хэмжээний сонгиныг цагираг болгон хэрчиж бэлдэх
– Аяганы талаар ишнээс нь салгаж цэвэрлэсэн яншуй
– 2 амны халбага болон түүнээс дээш нимбэгийн шүүс
– Салатны навчийг жижиг хэсэг болгон бэлдээрэй.

Хийх дараалал
Нэг амны халбага оливийн тосоо хайруулын тавганд хийж дунд зэргийн түвшинд халаана. Махаа давс, перцээрээ амтлаад арьсны хэсгийг нь доош нь харуулаад 10-12 минутын турш хүрэн өнгөтэй болтол нь шарна. Дараа нь эргүүлээд нөгөө талаар нь 5-8 минут шарна.

Шараад махаа гаргасныхаа дараа хайруулын тавгаа цэвэрлээд үлдсэн 3 халбага оливийн тосоо хийж ахин дунд зэргээр халаана. Дээр нь сармис, гоньд болон халуун чинжүүгээ хийгээрэй. Сармисаа зөөлрөөд сайхан үнэртэж эхлэх хүртэл буюу 2 минутын турш хуурна. Галаа унтраагаад цагираглаж хэрчсэн сонгиноо нэмээд бага зэрэг давс перц нэмээд сайтар холино. Бэлдсэн яншуй, нимбэгийн шүүс, сармис, сонгиноо нэг саванд хийж холиод дээрээс нь давс, перцээ хийж сайтар хутгана. Мөн дээрээс нь бэлдсэн салатны навчаа нэмээд хутгана. Тахианыхаа махыг хэрчээд салатныхаа дээр нь тавина. Хэрэв хүсвэл нимбэгний шүүс, сармиснаас нэмж болно.

1.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …