49 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг фитнессийн тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2015 оны 9 сарын 29-с 10 сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж 9 тамирчин, фото сурвалжлагч, багийн менежер, шүүгч нийт 12 хүний бүрэлдхүүнтэй баг оролцлоо.
Манай баг тамирчид:
– 2 Алт,
– 1 Мөнгө,
– 4 Хүрэл гэсэн нийт 7 медаль хүртэж бахдам сайхан амжилт үзүүллээ.
Тамирчдын амжилтыг танилцуулья. Амжилт гаргасан баг тамирчидаа баяр хүргэе.
Азийн аварга шалгаруулах тэмцээний: Бодибилдинг /55кг/ тамирчин Ч.Мянганбилэг- АЛТ
“Спорт бие бялдар /175см/ У.Нямтулга – ХҮРЭЛ
“Спорт бие бялдар /+175см/ Б.Лхагвадорж – МӨНГӨ
“Модель” төрөлд /+165/ Анужин – АЛТ
“Эмэгтэй атилетик/160cм+1/ төрөлд Гансаруул -ХҮРЭЛ
Эмэгтэй атилетик/160см +2/ төрөлд У.Угалзцэцэг – ХҮРЭЛ
Эрэгтэй атилетик төрөлд Г.Жамц – ХҮРЭЛ
Э.Алтангэрэл