Нийслэлчүүд утаагүй хотын төлөө бүх нийтийн марафонд нэгдлээ /фото/

DSCN8243Өнгөрсөн амралтын өдөр нийслэлчүүд утаагүй  хотын төлөө, эрүүл амьдралын төлөө нэгдлээ. Энэ бол бүх нийтийн марафон гүйлт байлаа.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа гарчээ.

Тиймээс нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгох, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол замбараагүй хот төлөвлөлт нь ард иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг сурталчилан таниулж иргэдийн санал бодлыг нийслэлийн удирдлагуудад хүргэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Оюутны Холбооноос бүх нийтийн марафон гүйлтийг 2015 оны 10 сарын 03-ны бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

DSCN8207Марафон гүйлтийг “УТААГҮЙ  НИЙСЛЭЛ” нэртэйгээр “Цэвэр агаар–Эрүүл амьдрал” уриан дор Шадар Сайдын Ажлын алба, ЭМСЯ, БОНХЯ, БСШУЯ, БХЯ, ХЗЯ, БХБЯ зэрэг төрийн болон төрийн бус маш олон байгууллагатай хамтран 4 км,  10 км, 21 км-ийн зайд оролцогчдыг хамрууллаа.

Ангилал тус бүрт, эрэгтэй, эмэгтэй түрүүлж ирсэн оролцогчдыг шагнаж урамшуулахаас гадна хамгийн ахмад, хамгийн залуу, хамгийн нэр хүндтэй,  хамгийн холоос ирж оролцсон, хамгийн сүүлд ирсэн гэх зэргийг харгалзан дурсгалын зүйл гардууллаа.

Уралдах замын чиглэл

А. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы машин зам дээрээс гараанд гарч  уралдана.  300м-ийн дараа зүүн гар тийшээ эргэнэ. Дахин 150м-ийн дараа Баруун гар тийш эргэж Дүнжингаравын урдуур явсан төв замаар гүйнэ. Зай тус бүрийн тавьсан тэмдэгтийг тойрч эргэн бариа руу гүйж орно.

  • 4км нь 1.900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
  • 10км нь 4900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
  • 21км нь 5250м гүйгээд эргэж цэцэрлэгт хүрээлэнгийн хойд машин зам дээрээс эргэж 1 тойрч ирэн Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.

Ийм маршрутаар нийслэлийн иргэд утаагүй хотын төлөө, эрүүл амьдралын дадал хэвшлийн төлөө бүх нийтийн гүйлтэнд хамрагдаж амралтын нэг өдрийг үр дүнтэй өнгөрөөлөө. Дашрамд эл арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож пара тамирчид маань богино зайнд ч мөн уралдсан юм.

“Цэвэр агаар–Эрүүл амьдрал” бүх нийтийн марафон гүйлтийн гэрэл зургаас хүргэе.

DSCN8207 DSCN8222 DSCN8227 DSCN8228 DSCN8229 DSCN8230 DSCN8231 DSCN8232 DSCN8233 DSCN8237 DSCN8242 DSCN8243 DSCN8244 DSCN8245 DSCN8246 DSCN8247 DSCN8248 DSCN8259 DSCN8261 DSCN8265 DSCN8266 DSCN8267 DSCN8269 DSCN8268 DSCN8270 DSCN8271 DSCN8272 DSCN8276 DSCN8277 DSCN8278 DSCN8279 DSCN8280 DSCN8281 DSCN8282 DSCN8284 DSCN8293 DSCN8294 DSCN8295 DSCN8297 DSCN8302 DSCN8303 DSCN8305 DSCN8306 DSCN8308 DSCN8315 DSCN8338 DSCN8340 DSCN8343 DSCN8344 DSCN8346 DSCN8347 DSCN8350 DSCN8351 DSCN8353 DSCN8354 DSCN8357 DSCN8362 DSCN8365 DSCN8366 DSCN8372 DSCN8387 DSCN8394 DSCN8399 DSCN8410

 

Гэрэл зургуудыг Г.Одонтуяа

Ugluu-logo1

 

 

 

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …