Бөөрний хавдар ямар хэлбэрээр тохиолддог вэ?
Өнөө үед бөөрний хавдруудын дунд 90-95 хувийг бөөрний эдийн гаралтай хавдар эзэлдэг, цөөнгүй хэсгийг аденокарцинома байдаг. Үлдсэн хэсгийг сарком ба Вильмсийн хавдар эзэлдэг. Бөөрний эсийн гаралтай бүтэц өөрчлөгдсөн хавдрууд ихэнхдээ бүртгэгддэг.
Хавдар яагаад үүсдэг вэ:
Бөөрний хорт хавдар хэрхэн үүсч байгааг хэлэхэд төвөгтэй байна. Анилины будагтай харьцдаг хүмүүст илүүтэй тохиолддог. Анилины будганд хорт хавдар үүсгэх бодисууд байдаг бөгөөд энэ нь бөөрөнд нөлөөлдөг. Энэ бодис давсагны хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг. Цусанд азотын төрлийн бодисын агууламж нэмэгдээд өвчтөнд дагалдаад Хиппеля-Линдаугийн өвчин, бөөрний хэлбэр алдагдах, олон уйланхаатах, уйланхай зэрэг өвчин бий болох хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Эцэсдээ бөөрний дутагдалд орно.
Шинж тэмдэг:
Үндсэн 3 төрлийн шинж илэрнэ. Цустай шээнэ, хэвлийгээр , ууц нуруугаар өвдөнө. Гематури гэдэг нь латин хэлнээс гаралтай бөгөөд цустай шээх гэсэн үг. Гематури нь дотроо макро ба микро гематури гэж ангилдаг. Микро гематури үед шээсэнд дэхь цусны элиментүүдийг микроскопоор лабораторт харж илрүүлнэ, нүдээр харахад өнгө нь хэвийн байна . Макрогематури үед харахад шээс улаан өнгөтэй цус харагдана микроскоп ашиглах шаардлагагүй байдаг. Бөөрний хавдрын үед цустай шээх нь өвдөлт харьцангуй бага байдаг. Энэ нь бөөрний чулуу өвчнөөс ялгах ялгаа болно. Хавдрын үед хэсэг хугацаагаар, хэдэн өдрөөр, сараар, заримдаа нэг жилээр цустай шээх нь давтагдана. Хавдар бөөрний эдийг гэмтээдэг бөгөөд цусны судсаар баялаг байдаг учраас цус алдалт явагдана. Шээс чулуужих өвчний үед цусний бүлэгнүүлэх үйл ажиллагаанд өөрчлөлтгүй харин цочмог хатгаа илэрдэг. Хавдар аажмаар томорсноор шинээр хэвлийд голомтот үүсгэвэр бий болдог.
Гэдсэнд хавдартай бөөр тэмтрэгдэж эхэлдэг. Туранхай хүнд хавдартай бөөр илүү сайн мэдэгдэнэ. Ингэж харагдах нь хавдрын үед эхний үе шат биш.
Эмчлэхгүй байвал хавдар бөөрний өөхөн эд, судасуудыг гэмтээж ургадаг. Энэ нь мэдрэлийн судсуудыг дарснаар өвдөлт өгдөг. Өвдөлт илэрч байгаа хүмүүсийн 10-15 %-д хавдрын анхан шатны үедээ байдаг. Өвдөлт илэрч байгаа ихэнх хүмүүст хавдар нь ид үедээ байдаг. Зэргэлдээх доод хөндийн венийн судсыг дарснаар хэвлийн хөндийн венийн цус зогсонгошил болдог.
Эрчүүдэд төмсөгний венийн судас дарагдснаар варикоцеле үүсдэг. Өвдөлт илэрч байгаа нь бусад эрхтнүүдэд үсэрийлэл өгсний шинж байж болдог. Бөөрний хавдар практикт бүх эрхтэн эд рүү үсэрхийлдэг. Ялангуяа уушги, ясанд үсэрхийлнэ.
Зарим бөөрний хавдар онцлог шинжээр илэрдэг. Мөн даавар болон биологийн идэвхт бодисын үйл ажиллагааны алдагдал үүссэнээс цусанд улаан эсийн тоо үлэмж ихэсдэг, кальцийн ихэснэ, АД ихэснэ, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөнө.
Оношлогоо:
Өвчний зовиур, бодит үзлэг, клиникийн үндсэн шинжилгээнүүдээр оношлоно( цус ба шээсний ерөнхий шинжилгээ, биохими). Одоо үед бөөрний хавдрыг илрүүлэх гол шинжилгээ хэвлийн хөндийн эрхтнүүдийг хэт авиан шинжилгээ, бөөрний тодосгогчтой зураг, цөмийн оношлогоо, компьютерт томографи. Сүүлийн арга нь хавдрын өсөлт ургалтыг бүрэн харуулдаг. Хавдар сэжигтэй шинж илэрвэл уушиг, цээжний хөндийн болон аарцгын эрхтнүүдийн рентген зураг авна.
Эмчилгээ:
Үндсэн эмчилгээ мэс засал. Ямар ч тохиолдолд мэс засал хийх боломжтой байдаг. Бөөрийг орчны өөхлөг эдийн хамт авах мэс засал хийдэг. Өнөө үед бөөр хамгаалах мэс засал хийж байна.
Хорт хавдар эхний үедээ байвал бөөрийг авахгүй, зөвхөн хавдартай хэсгийг тайрч авна. Авсны дараа хавдрын процесс цааш тархахгүй.Үлдсэн бөөр нь шээс ялгаруулах үйл ажиллагааг өөрөө бүрэн гүйцэтгэх боломжгүй байдаг.
Бөөрний нэг хэсгийг тайрч авч болдог. Бөөр авах мэс засал хийсний дараа судалгаа шинжилгээ хийж үзэхэд алсын хүндрэл бага байна.
Эрхтэн хамгаалах мэс засал хийсний дараа хавдар дахих өндөр эрсдэлтэй байна. Хавдрын эхний үед радикал нефроэктомия хийлгэсний дараа өвчтөн 5 жил амьдрах боломж 70-80% байдаг.
Хэрвээ хавдар доод хөндийн венийг дарсан байвал мэс заслаас хойш 1-5 жил амьдрах нь 40-50% байна (2-р үедээ). 2-р үедээ бөөрний судсыг хамран ургасан байвал 5 жил амьдрах нь 50-60% байна.
Бөөрний өөхөн эд рүү ургасан байвал 70-80% байна.
Алсын тунгалгын зангилаанд үсэрхийлсэн байвал дээрх хугацаа 5-20% байдаг(3-4 үед). Хавдар хажуу эрхтэндээ болон алсад үсэрхийлэл өгсөн байвал 5 хүрэхгүй хувьтай байдаг.