АМГ-ын тендерийн комиссыг хуулийнхан шалгаж эхэллээ

1444021751_1443507561_uuree-dargaТүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газраас /АМГ/ зохион байгуулсан. Гэвч энэ сонгон шалгаруулалт зөрчилтэй, будилаантай болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүд 2015 оны 8 дугаар сарын 25-наас, 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл зөвшөөрөл хүссэн материалаа тендерийн комисст хүлээлгэн өгөх ёстой. Гэвч зарим аж ахуйн нэгжүүдийн материалыг авалгүй хасчээ. Үүнийг комисс “хасагдсан ААН-үүд 17.00 цагт амжаагүй” гэж тайлбарлажээ. Гэтэл тухайн өдөр комисс 15.00 цаг хүртэл ажиллаагүй. Үүний дараагаас ААН-үүд нэг нэгээр нь өрөөнд оруулж, заримд нь урт хугацаа зарцуулж байснаас болоод 10 гаруй ААН 17.00 цагт багтаж материалаа өгч амжаагүй байна.

Үүнийг ААН-үүд “урьдаас бэлтгэсэн үйлдэл, үүний цаана хувийн ашиг сонирхол нуугдаж байна. Дэмжих ёстой байгууллагуудын материалаа хүлээн авч, бусдыг нь зориудаар хүлээн авахгүй байхаар төлөвлөсөн гэж хардаж байна” хэмээн мэдээлсэн юм. Мөн тендерт заагаагүй журмаар оролцогч компаниудын материалыг хүлээн авсан зөрчил байна гэж үзсэн.

Тэгвэл тэдний мэдээллийн мөрөөр хууль хяналтынхан тендерийн комиссийг шалгаж эхэлсэн тухай эх сурвалж хэлж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудал бий учраас Авлига тэмцэх газраас шалгалт оруулж байгаа бололтой. Шалгалтаар ААН-үүдийг яагаад хохироосон асуудал тодорхой болох байх.

Амар

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …