ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ

0- aaaalogo_shineХүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат өвчтөн “Б” 60 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ хийхэд ПГУ сөрөг дүнтэй тодорхойлогдсон байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Газар хөдлөлт: 

 Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо (Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд) Гүнжийн сүм гэдэг газарт 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2 удаагийн давтамжтайгаар болсон.

 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна.

 Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд

Холер, Ирак улсад: 

Тус улсын хэд, хэдэн дүүрэгт холер өвчний дэгдэлт бүртгэгдэж, 10 дугаар сарын 02-ны байдлаар 827 тохиолдол бүртгэгдэж, эмчлэгдэн эдгэрсэн байна. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …