Шүүгчид БНТУ-д сургалтад хамрагдаж байна

222222222222Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд энэ сарын 2-9-ны өдрүүдэд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотод сургалтад хамрагдаж байна.

Тэд БНТУ-ын Хууль зүйн академи, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Шүүх, прокурорын дээд зөвлөл, Анкара хот баруун тойргийн шүүх зэрэг байгууллагуудаар зочлохын зэрэгцээ БНТУ-ын хууль зүйн тогтолцоо, Туркийн эрх зүйн түүхэн хөгжлийн хүрээн дэх шүүхийн ёс зүй, Шүүхийн хараат бус, бие даасан байдал ба ёс зүй зэрэг сэдэвт сургалтад хамрагдана. Тус сургалтыг БНТУ-ын хууль, эрх зүй, ёс зүйгээр өндөр мэргэшсэн доктор, профессор цолтой сургагч багш нар явуулах юм.

111111111111БНТУ-ын Хууль Зүйн Академийн ерөнхийлөгч ноён Елмаз Акчил өчигдөр холбогдох албан тушаалтнуудын хамт тус сургалтад хамрагдаж байгаа Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хүлээн авч уулзсан байна. Тэрээр энэхүү сургалт нь хоёр орны шүүхийн захиргааны дээд байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг дуулгаад сургалтад оролцогсдод талархаж, цаашдын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сургалт өчигдөр БНТУ-ын Хууль Зүйн Академийн Гадаад харилцааны ажилтан н.Османы БНТУ-ын Хууль Зүйн Академийн талаарх танилцуулгаар эхэллээ. Мөн тус улсын Дээд шүүхийн шүүгч Жанэр Грүхан БНТУ-ын хууль зүйн тогтолцооны талаар танилцуулсан төдийгүй хоёр улсын шүүхийн тогтолцооны ижил төстэй болон онцлог, бүтэц зохион байгуулалтын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа. Сургалтын дараа Монголын төлөөлөгчид БНТУ-ын Үндсэн Хуулийн Цэцэд айлчилж, үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалттай танилцав гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …