Хүүхэд буруу байрлалтай эсэхийг шалгах энгийн арга

Жирэмсэн үед хүүхэд гэдсэн дортоо байрлалаа хэд хэдэн удаа өөрчлөх тохиолдол элбэг байдаг ба зарим үед ээжүүдийнх нь буруу үйл хөдлөлөөс болж хүүхдийн байрлал өөрчлөгддөг байна. Хүүхэд ээжийнхээ гэдсэн дотор толгой нь доошоо чиглэсэн байрлал нь хүүхэд төрөхөд хамгийн тохиромжтой зөв байрлал юм.

Ингээд жирэмсэн ээжүүддээ зориулж гэрийн нөхцөлд энгийн аргаар хүүхдийг хэрхэн зөв байрлалд байгаа эсэхийг шалгах аргыг танилцуулж байна.

144409711156132c575e3a0

1. Та амьсгалаа гаргаж, таныг үзэж буй хүн тань хоёр гараар гэдсийг тэмтэрч хүүхдийн байрлалыг тодорхойлж болно. \нөхрөөрөө туслуулаарай\ Хүүхдийн байршлыг шалгаж байгаа хүн таныг орон дээр дээш харуулан хэвтүүлээд нэг гараараа умдагны ясны дээд талаар нөгөө гараараа умайн \савны\ дээд хэсгээр дарж байршлыг тогтоож болно.

• Хүүхдийн бөгсөн хэсэг нь өргөн, том харин толгой хэсэг нь жижиг нарийхан хэлбэртэй байдаг. Тиймээс хүүхэд зөв байрлалд байгаа бол умайн дээд хэсэг өргөн, давсагны орчмоор нарийхан байдаг байна. Харин хүүхэд буруу байрлалтай бол эсрэгээр умайн дээд хэсэг жижиг нарийхан, гэдэсний доод хэсэг нь том өргөн байдаг байна.

2. Нэг гараа гэдэсний дээд хэсэгт нөгөө гараа гэдэсний доод хэсэгт байрлууд 2 гараа байрласан чигээр ээлжин зөөлнөөр гэдсээ түлхээд үз.

Хэрвээ хүүхдийн бөгсөн хэсэгт түлхэлт өгсөн бол хүүхэд бүх биеэрээ хөдөлдөг харин толгой хэсгийг нь түлхсэн бол хүүхэд огт хөдөлдөггүй байна. Ингэж хүүхдийг байрлалыг мэдэх боломжтой.

3. Төрөхийн өмнө 2 долоо хоногийн өмнөө хүүхэд доошилж төрхөд бэлэн болдог байна. Хэрвээ хүүхэд төрөх цаг нь болоогүй байхад доошилсон бол хүүхэд дутуу төрөх аюултай тул та хүүхдийг доошилсон эсэхийг дараах аргаар мэдэж болно.

• Хүүхэд доошлоогүй бол хүүхдийн толгойг 2 тийш нь хөдөлгөхөд чөлөөтэй хөдөлдөг бол хүүхэд доошилсон бол хүүхдийн толгойг хөдөлгөж болдоггүй байна.

Ихэнх анхлан төрөгч эмэгтэйчүүдийн хувьд төрөхөөс 2 долоо хоногийн өмнө хүүхэд доошилж аарцаг руу ордог байна. Хоёр болон түүнээс дээш удаа төрөгчид бол төрөн төртөл хүүхэд доошилдоггүй байна.

Хэрвээ таны хүүхэд буруу байрласан тохиолдолд дараах зөвлөгөөг хяналтынхаа эмчтэй зөвлөлдөж байж хийж байх нь чухал юм.

Дасгал 1: Бөгсөө тонтойлгож хэвтэх

Дөрвөн хөллөөд толгой мөрөө аль болох доошлуулж газарт ойртуулж, бөгсөө ондойлгож хэвтэх байрлал юм. 4-5 минут болоод баруун эсвэл зүүн тал руу хүүхдийнхээ нуруу байгаа талыг дээшээ байрлуулж хэвтэх хэрэгтэй. Энэ дасгалыг унтахынхаа өмнө өдөрт нэг удаа л хийх хэрэгтэй.

Дасгал 2: Өдөрт дунджаар 30 минут дөрөв хөллөж байх

Энэ байрлал нь гэдэсний булчинг зөөллөдөг тул хүүхдэд хөдлөх зай өгч хөдлөхөд амар болно. Дөрөв хөллөөд шалаа угаах, мөн хоёр гараа хоёр тал руу хөдөлгөх зэрэг нь хамгийн үр дүнтэй.

Дасгал 3: Хөлөө дээш нь сойх байрлалаар хэвтэх

Та өөртэй эвтэйхэн байдлаар бөгсөө хананд наагаад хөлөө дээш сойх байдлаар өргөж хэвтэх ба үүнийг 5 минут орчим хийж болно.

144409719056132ca698eff

Дасгал 4: Өдөрт 3 цаг хурдан алхах

Алхахад, биеийн дулаан өндөрсөж, бие хөдөлгөөнд ордог тул гэдсэн дэх хүүхэд идэвхтэйгээр хөдөлж байрлалаа өөрчлөхөд хялбар болдог байна.

Мөн хүүхдийн байрлалын өөрчилдөг хэдэн цэгийн аргыг доор дурьдлаа.

1. Хоёр хөлний дотор талын шагайнаас 4 хуруу дээр, 4 дэх хурууний чигт байрлах цэгийг хэлнэ. Түүнийг хуруугаар дарж үзэхэд өвдөж байгаа бол тэр цэг мөн байна гэсэн үг юм. Энэ цэг нь цөс, элэг, бөөрний цэгүүд бөгөөд цус багатай, даардаг хүмүүс болон ходоод муутай хүмүүст тустай тул дээрх цэгийг дарж цочроож байх нь чухал юм. Үүнийг унтахынхаа өмнө 4-5 удаа хийвэл сайн.

2. Хөлийн чигчий хурууны хумсны доод захын цэг. Үүнийг өөрөө болон өөр хэн нэгнээр хүчтэй даруулж цочроосноор үр дүнтэй юм.

Ингэж буруу байрласан хүүхдийн байрлалыг өөрчлөх нь төрөх үед хүүхэд болон эхийнх нь амь нас эрүүл мэндэд тустай боловч хүүхэд гэдсэн дотроо хүйгээрээ ороогдсон байх магадлал өндөр тул ЭХО-д харуулж хяналтынхаа эмчээс зөвлөгөө авах нь чухал юм.

www.mama.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …