2006 оноос зохион байгуулагдаж эхэлсэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд энэ жил 198 аж ахуйн нэгж, хоршоо, малчны бүлэг, 250 ногоочин оролцож, нийт 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори 150 гаруй аж ахуйн нэгж, хоршооны ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зөгийн балд үнэ төлбөргүй шинжилгээ хийж, явуулын лаборатори ажиллуулж, 30 гаруй улсын байцаагч болон 10 шинжээч батлагдсан хуваарийн дагуу хяналт тавьж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хаяг шошгоны талаар зөвлөмж өгч ажиллажээ.
Гэрэл зургуудыг Г.Туяа