10 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд” борлуулалт сайтай байлаа

5pkgp6cir2vgr36bnkslegokqlНийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн худалдаа нь 9 дүгээр сарын 26, 27-ны өдөр Чингисийн талбайд, 9 дүгээр сарын 29-өөс өнөөдрийг хүртэл Мишээл экспо төвд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд 17 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 250 ногоочин, 4 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, модны суулгац эмийн ургамлын бүтээгдэхүүнээр оролцсон юм.

829 сая төгрөгийн борлуулалттай байлаа

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч нар 420 мянган тонн төмс, 450 тонн хүнсний ногоо, 5000 шил нөөшилсөн ногоо, 1,9 тонн зөгийн бал, 150 килограмм байгалийн эмийн ургамал, 1.8 тонн чацаргана, 0.1 тонн үхрийн нүд, 3.5 тонн байгалийн жимс борлуулсан байна. Харин суулгацын хувьд 12000 ширхэг чацарганы суулгац, 6000 ширхэг улаалзгана, 2000 ширхэг интоор, 1500 ширхэг гүйлс, 500 ширхэг чимэглэлийн суулгац, 100 ширхэг тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр нийт 828.9 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан аж ахуй нэгжүүд шилдгээр шалгарлаа

12076133_1068365896516373_1365092066_o“Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриатай “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр хаалтын үйл ажиллагааны үеэр шилдгүүдээ тодруулсан юм. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээрээ бусдаасаа ялгарч чадсан аж ахуй нэгжүүдийг шалгаруулж шагналыг гардууллаа. Энэ үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Ариунболд үзэсгэлэнгийн үр дүнг танилцуулж үг хэлсэн юм. Тэрбээр, “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 200 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож 829 сая төгрөгийн борлуулт хийсэн амжилттай байлаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил олон шинэ бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн байна. Энэхүү арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж буй Хүнс хөдөө аж ахуйн яамны хамт олон хамтран зохион байгуулсан Глобал коммунитс олон улсын байгууллагад баярласан талархсанаа илэрхийлье. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт 200 гаруй аж ахуй нэгж, 250 гаруй иргэд бусад байгууллагууддаа баярласнаа илэрхийлье” гэв.

Шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлсэн “Талх чихэр” Гран при хүртлээ

12080859_1068363646516598_1570391307_n - Copy“Талх чихэр” ХК нь анх 1984 онд “Талх чихрийн комбинат” нэртэйгээр ашиглалтад орж одоо 5 үйлдвэр, 8 албад нэгжийн 700 гаруй ажилчидтай, талхны 4 шугам, нарийн боовны 3 шугам, жигнэмэгийн 2 шугамтай. Мөн 80 гаруй төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр жигнэмэг үйлдвэрлэн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн хүн амын өдөр тутмын хэрэгцээг тасралтгүй хангаж ажиллаж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани 2004 оноос эхлэн үйлдвэрлэлийн инновацийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын томоохон компаниудтай хамтран үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийн ажиллаж салбартаа хамгийн анхны гэх тодотголтой шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ хэрэглээг байнга бий болгож ирсэн.

Сэлэнгийн тариаланчин 2.5 тонн хүнсний ногоо борлуулжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч Д.Батжаргал 18 нэр төрлийн 2.5 тонн хүнсний ногоо борлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин З.Карымхан 16 нэр төрлийн 2 тонн ногоо борлуулжээ. Хан-Уул дүүргийн тариаланч О.Цогзолмаа 7 нэр төрлийн 2 тонн ногоо борлуусан бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Д.Нямсүрэн 6 нэр төрлийн 2 тонн ногоо борлуулсан амжилтаар тус тус “Шилдэг ногоочин”-оор тодорлоо.
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “Монгол хүнс-Органик хүнс 2015” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахажлын хэсгийн хурлаар тус үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгжүүдэд “Импорт орлосон шилдэг бүтээгдэхүүн” шагналыг олгохоор болсон юм. Энэ удаагийн импорт орлосон шилдэг бүтээгдэхүүнээр “Монгол алтан тос” компани шалгарлаа. Шинэ бүтээгдэхүүн, шилдэг амжилтаар дүүрэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ugluu-logo20157

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …