Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ

Snapshot_2015-10-06_1531292582187612015-10-06-15-41[www.urlag.mn]Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 9-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглох гэж байгаа билээ.

    Сүүлийн үед олон сайхан хайрын дуунуудаараа түмэн олныг баясгаж яваа авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хошин урлаг болоод нийтийн дууг хоршуулж байгаагаараа онцлог бөгөөд тоглолтонд урилгаар “Шинэ үе” продакшн, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчид оролцох юм.

   Тоглолтын билет энэ сарын 1-ны өдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд худалдаалагдаж эхэлсэн даруйдаа Бөхийн өргөөний касс үзэгчдийн хөлд дарагдаж нилээдгүй эрэлттэй байсан юм. Тэгвэл тус тоглолтын билет хэдийнээ дуусч эрхэм уран бүтээлчид маань үзэгч сонсогчдын хүсэлтээр энэ сарын 12-ны өдөр дахин тоглох болсныг “Mobile news” буландаа онцлон хүргэж байна. Иймд та “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын тасалбарыг хараахан авч амжаагүй байгаа бол 12-ны өдрийн билетийг худалдан авч үзэх боломжтой юм байна шүү.


Дэлгэрэнгүй мэдээллийг: 94998070, 96998070, 86688070, 98988070 утаснаас авах боломжтой.

www.urlag.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …