Монголын өмгөөлөгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллана

Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” ТББ хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

DSCN8493Санамж бичигт Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд гарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтран эрэлхийлэх, стратегийн өмгөөлөл хийх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг нягтлан бодох бүртгэл, татвараар мэргэшүүлэх, татварын төрөл, хувь хэмжээ, хэрэгжилт, зохистой харилцааны хүрээнд олон улсын болон нийгэм, эдийн засгийн бодлогын түвшинд судалгаа хийх, үр дүнг нийтлэх зэрэг гол асуудлуудыг багтаасан байна.

Эл санамж бичигт Монголын Өмгөөлөгчдийн холбоог төлөөлж Ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” ТББ-ыг төлөөлж, Ерөнхийлөгч Г.Алтанзаяа нар гарын үсэг үзэглэсэн юм.

DSCN8500Дашрамд Монголын өмгөөлөгчдийн холбоо нь 1300 гаруй хуульч, өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрх зөрчсөн аливаа хэлбэр, үйл ажиллагаа, үйлдлийн эсрэг тэмцэх, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдэд эрхзүйн мэдлэг олгох, хууль сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ТББ юм.

Харин “Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” ТББ нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд Сангийн яам, ТЕГ, аудитын болон безнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

Өдгөө татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэн төр болон татвар төлөгчтэй нягт хамтарч ажиллан сургалт, семинар явуулж итгэмжлэгдсэн нягтлан бодогч, зөвлөхийг бэлтгэж, мэргэшүүлэх, итгэмжлэгдсэн үйл ажиллагааг төлөвшүүлэх замаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

 

DSCN8507Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар:

-Монгол Улсад эрчтэй хөгжиж байгаа эдийн засгийн өнөөгийн нөхцөлд татварын хууль тогтоомжийг сурталчилах, нөгөө талаар мэргэшсэн хуульчдыг гаргахад хамтран ажиллах, татварын хууль тогтоомжийн талаар судалгаа хийх зэрэг олон төрлийн хамтын ажиллагааг энэ санамж бичигт гарын үсэг зурснаар эхлүүлж байна. Татвартай холбоогүй нэг ч байгууллага, хувь хүн байдаггүй. Бүгд татвартай ямар нэгэн байдлаар харьцаж байдаг. Тиймээс энэ салбарын эрхзүйг сайтар мэргэшсэн мэргэжлийн байгууллага судлах нь онцгой ач холбогдолтой гэж Өмгөөлөгчдийн холбоо үзэж байгаа учраас өнөөдрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Цаашдаа Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтарсан сургалтыг явуулна. Хамтарсан сургалтаар хамгийн эрэлт хэрэгцээтэй ямар сэдвүүд байна гэдгийг судалсны үндсэн дээр сургалтынхаа хөтөлбөрийг 2 тал харилцан боловсруулах юм. Мэргэшсэн татварын өмгөөлөгчидтэй болоход энэ сургалтын үр дүн гарах учиртай.

DSCN8502Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа:

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр татварын өнөөгийн тогтолцоо бий болсон. Хууль тогтоомжийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх нь Монгол Улсын иргэний үндсэн хуулинд тусгагдсан үндсэн үүрэг юм. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нягтлан бодогч нар мэргэшихээс гадна хуульчид, шүүгчид, өмгөөлөгч нар ч мөн мэргэших зайлшгүй шаардлага байгаа нь практикт харагдаж байна. Тиймээс энэ үйл ажиллагааны эхлэл болгож Монголын Өмгөөлөгчдийн холбоотой санамж бичиг байгуулан, мэргэшсэн хуульчид, мэргэшсэн өмгөөлөгчид, мэргэшсэн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна.

Монгол Улсад нийтдээ 1000 гаруй татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч байна. Энэ дээр өмгөөлөгчид маань хамтраад ирэхэд татварын тогтолцоог шударга тэгш байлгах, хууль эрхзүйн орчин таатай бүрэлдэх, хэрэгжих боломж бүрдсэн мэргэшсэн байгууллага бүрэлдэнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …