Үр тарианы хураалт 46.2 хувьтай байна

12067778_1069133263106303_661652777_nЭнэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

Энэ сарын 6-ны байдлаар нийт 137.2  мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, 5.3 мянган га-гаас 58.5 мянган тонн хүнсний ногоо, 14.1 мянган га-гаас 20.9 мянган  тонн тэжээл, 10.1 мянган га-гаас 5,5 мянган тонн тосны ургамал  тус тус хураан аваад байна.

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 46.2 хувьтай, төмсний хураалт 85.1 хувьтай, хүнсний ногооны хураалт 83.1  хувьтай  явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна. 10 дугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас 7-нд шилжих шөнө ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас, 7, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 6-нд Булган, Сэлэнгийн нутгаар 16-18м/с, Төв аймгийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 9-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …