Өндөг түүхийн явцад хүнд үеийг туулсан. 1960-аад оноос эхлэн хоол хүсний эрүүл мэндийн байгууллагаас өндөг тэр дундаа өндөгний шарыг тэр бүр таашаагаагүй. Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийг холестерины өдрийн хэрэглээг 300 мг байга байлгахыг зөвлөж эхэлсэн нь 2 ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгахад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол ундын холестерин тийм ч их санаа зовоох асуудал биш гэж үзэж байна. Тэгвэл шинжлэх ухаан өндөгний талаар юу хэлэх вэ?
Өндөг нь уургаар баялаг, булчингийн масс нэмэгдүүлж биеийн жинг хасахад ач тустайгаас гадна цусны даралтыг багасгана. Мөн хүний биед шаардлагатай олон амино хүчил агуулан өндөгтэй ногооны салад идэхэд ногооноос шим тэжээл авах процессийг дэмжинэ.
Өндөгөнд агуулагдах холестрин нь ашигтай холестрины төрөлд ордог учир зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ.
Нүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, антиоксидант, А витаминаар баялаг.
эх сурвалж: everyday.mn