Туршилтын шатанд яваа Оросын шинэ зэвсэг техникүүд

12047114_550264711787747_5007309719626943092_nОйрын хугацаанд ОХУ-д хийгдэж буй зарим шинэ төрлийн зэвсэг, техникийн төсөл, туршилтын тухай мэдээг багцалж бэлдлээ.
1. ОХУ өөрийн Зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах, хуучин зэвсэгээ сайжруулахад зориулан 325 тэрбум ам.долларын нүсэр том төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүгээр зогсохгүй 2020 он гэхэд уг төлөвлөгөөнийхөө 70 хувийг биелүүлсэн байх зорилго тавин маш эрчимтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд тэнгисийн цэргийн 12 нэгж цөмийн хөдөлгүүрт шумбагч завинуудыг шинэчлэн ашиглах хугацааг нь дахин 20 жилээр нэмэгдүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 6 нэгж шумбагч завинуудыг алс дорнод дахь “Большой камни” хотын “Звезда” хөлөг онгоцны үйлдвэрт засварлаж эхэлжээ. Эдгээр шумбагч завинуудыг шинэчлэхдээ “Ясень” загварын цөмийн хөдөлгүүрт пуужинт завьтай ижил түвшинд хүргэн, шинэ зэвсэглэл суурилуулах бололтой. 12108201_550264728454412_417322306129547926_n
2. Оросын “РосТех” корпорац тэнгисийн цэрэгт зориулан өндөр нягтрал бүхий цацраг туяа ялгаруулан дайсны оптик дуран харааг “гялбуулж” харах боломжгүй болгож, халхалдаг төхөөрөмж бүтээжээ. “Грач” нэртэй энэ төхөөрөмжийг өөрийн хөлөг онгоцыг дайсны ажиглалтаас халхлах, тэнгисийн явган цэргийг дайсны эрэг дээр буулгах ажиллагааны үед ашиглахаар төлөвлөж байгаа бололтой. Ерөнхийдөө уг төхөөрөмжийг “аминд халгүй” хүчирхэг зэвсэгт тооцогдож болох бөгөөд цаашдаа давших болон хориглох байлдааны аль ч үед ашиглах боломжтой. Зохион бүтээгчдийн өгч буй мэдээгээр бол төхөөрөмжөөс ялгаруулж буй цацраг туяа нь хүний нүдэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж байгаа. “Грач” төхөөрөмжийг хамгийн эхэнд 135 метр урттай “Адмирал Горшков” байлдааны хөлөг онгоцод суурилуулна.12063291_550264705121081_344730626282900469_n
3. ОХУ-ын Зэвсэгт хүчинд “Камаз” автомашин дээр суурилуулсан 4 нэгж нисгэгчгүй нисэх аппаратыг зэрэг удирдах боломжтой “Вологда” хөдөлгөөнт удирдлагын комплекс систем бий. Тэгвэл оросын эрдэмтэд “Вологда” удирдлагын комплекст зориулж 10 өөр үйлдвэрийн(төрлийн Р.Э) нисгэгчгүй нисэх аппаратуудыг зэрэг удирдахад зориулан супер-компьютер зохион бүтээжээ. Супер- компьютер нь терафлопс хурдаар(Нэг секундэд 10-ийг арван хоёр зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцэхүйц үйлдэл гүйцэтгэнэ гэсэн үг. Р.Э) ирж буй асар их мэдээллийг хүлээж аваад боловсруулж, шаардлагатай газар руу нь буцааж илгээх юм. Өндөр хурдтай ажиллан буй компьютерыг хөргөхөд тусгай силиконд суурилсан материал ашигласан байна. 12106699_550264731787745_6359977188377997111_n
4. ОХУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн зориулалттай пуужинт цэргийн академийн эрдэмтэд ирээдүйд бүтээгдэх дэлхийн агаар мандал эсвэл сансарт хосолсон нислэг үйлдэх боломжтой онгоцонд зориулж шинэ хөдөлгүүр зохион бүтээх шийдэл олсоноо зарлалаа. Уг хөдөлгүүрийг онгоц агаар мандалд нисэх үед ердийн горимд (агаар ашиглаж) харин сансарт гарах үедээ пуужингийн тийрэлтэт горимд шилжин ажилладаг байхаар зохион бүтээжээ. Албаны хүний мэдээлж буйгаар бол агаар сорох/тийрэлтэт хосолсон ийм хөдөлгүүр нь маш өндөр энерги, дулаан ялгаруулах учир ашигт үйлийн коэффицент өндөр байх юм. Хэрвээ ийм хөдөлгүүр бүхий пуужин хөөрч эхэлбэл одоо дэлхийн тойрог замд гаргаж буй нэгж ачаанд ноогдох зардлын хэмжээг үлэмж бууруулах боломжтой болно. Нэг ийм хөдөлгүүр бүтээхэд 1,4 сая ам.доллар хэрэгтэй гэж тооцоолж байна.12107185_550264701787748_6156506408325974255_n
5. Оросын “РосТех”-ийн харьяа “Вертолеты России” корпорац нь арктикт буй өөрийн цэргүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэт хүйтэн орчинд саадгүй ажиллах боломжтой “Ми-8АМТШ-ВА” загварын тусгай нисдэг тэрэг зохион бүтээжээ. Ингэхдээ “Ми-8”-ийн хамгийн сүүлийн хувилбар болох “Ми-8АМТШ-В” цэргийн ачааны нисдэг тэрэг дээр суурилжээ. Нисдэг тэрэг нь зогсолтгүй 1600 км-ын алсад нисэж, өндөрт нислэг үйлдэхдээ байрлалаа нарийвчлан тодорхойлон, цаг агаарын ямар ч хүндрүүлсэн нөхцөлд нислэг үйлдэх боломжтой гэнэ. Нисдэг тэрэгний туршилт энэ оны эцэст дуусна. 12047114_550264711787747_5007309719626943092_n
6. Оросын Челябинск мужийн “Чебаркуль” цэргийн полигонд шинэ төрлийн будгаар будсан “Т-72” танк, “БМП-2” явган цэргийн байлдааны машины туршилт явагдаж байна. Шинэ төрлийн будаг нь тогтоц сайтай, гадаргаа өөрөө цэвэрлэх боломжтой, дайсны электроник дуранд бүдгэрч, муу харагддаг давуу талтайгаас гадна мөстөлт эсэргүүцэх боломж нь эрс нэмэгдэж байгаа гэнэ. Уг будгыг оросын цэргийн стандартад аль хэдийнээ бүртгэж аваад ашиглаж эхэлжээ.
7. “Вертолеты России” корпорац нь БНХАУ-тай хамтран ойрын хугацаанд хүнд даацын шинэ нисдэг тэрэг бүтээх гэрээнд гарын үсэг зурж ажилдаа орлоо. Шинэ нисдэг тэргийг бүтээх ажил “тэг”-ээс эхлэх ба цоо шинэ загвар, хамгийн сүүлийн технологи ашиглахаар төлөвлөж байна. 15 тонн ачаа тээвэрлэх зорилготой шинэ нисдэг тэрэгт оросын хамгийн сүүлийн үеийн “ПД-14” турбо хөдөлгүүр тавих магадлал өндөр байна.
Мөн “Вертолеты России” корпорац нь цагт 500 км хурдлах чадвартай хэт хурдан нисдэг тэрэг бүтээх төсөл дээр ажиллаж эхлэснээ зарлаж байна. Шинэ хурдны нисдэг тэргийг “Ми-28НМ”, “Ка-52К”, “Ми-26Т2” зэрэг нисдэг тэрэгний аль нэг дээр суурилан бүтээнэ.
8. Крым дэх “EMIIA” компанийн захирал Владимир Старостин, 50 метрийн зайд хананы цаана буй хүн, амьтан, бусад зүйлсийг нэвт харах боломжтой төхөөрөмж бүтээснээ мэдэгдэв. Шинэ технологи нь “допплерийн эффект” дээр үндэслэсэн ба энэ нь хөдөлж буй объектоос ойж буй долгионы хэлбэлзэлийг бүртгэж хэмжих байдлаар ажилладаг гэсэн үг юм. Севастополь хотод болсон үзэсгэлэн дээр тус компанийг төлөөлөгчид уг төхөөрөмжийн туршилтын загварыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Одоо бүтээлийг сайжруулах ажил үргэлжлүүлэн хийгдэж байгаа ба хэрвээ 2016 онд нэмэлт санхүүжилт олж чадвал 2017 он гэхэд олон нийтэд зориулсан “хана нэвт хардаг төхөөрөмж” худалдаанд гарах гэнэ. Дашрамд дурьдахад 2015 оны 8 дугаар сард английн нэгэн эрдэмтэн 25 см зузаантай хананы цаана хөдөлж буй дүрсийг харах төхөөрөмж хийн туршиж байжээ.

н.Энхболд

Ugluu-logo20152

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …