Б.Болор: Татвар, гааль хоёрыг нэгтгэнэ

14442017245614c4fc06bec“Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

 Тэрбээр “Ирэх оны төсвийг боловсруулахдаа аль болох зардлыг хэмнэсэн. Төсөв олон жил данхайсан бүтэцтэйгээр явж ирсэн. Үүнийг нэг их наядаар багасгасан. Мөн зарим агентлагийг нэгтгэж байрыг нь хувьчлахаар болсон. Тухайлбал, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хоёрыг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгана. Мөн зарим байгууллагад цомхотгол явуулна. Гэхдээ цомхотголд орсон хүмүүсээ хувийн хэвшилд ажилтай болгохоор ажиллана. Гэхдээ төсөв эрүүлжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлбэл цалинг үе, шаттайгаар нэмнэ гэж Сангийн сайд Б.Болор хэлэв. Тэрбээр мөн “Төсөв одоогийн боловсруулснаар батлагдвал ирэх сонгууль хүртэл 9 яамтай ажиллана” гэлээ.

Г.Лхагва

zaluu.com

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …