Тарваганы эд эрхтнийг залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

DSC_4793Манай ард  иргэд ам дамжсан цуу ярианд итгэж  өөрсдийнхөө болон бусдын амь нас,  эрүүл мэндэд ноцтой аюул учруулж  байгаад Эрүүл мэнд, спортын  яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр анхааруулга мэдээллийг өглөө.
Сүүлийн жилүүдэд тарвага хууль усаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх, тохиолдол нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд тарваган тахлын  хүний өвчлөлийн сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс Ховд, Хөвсгөл аймгуудад гурван хүн өвчилж, хоёр нь  насбарсан. Эдгээр өвчилсөн хүмүүс нь  найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор тарваганы эд эрхтэнийг /хүн мах, элэг, ходоод, дэлүү, цөс /-ийг түүхийгээр залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас  халдвар авч амь насаа эрсдэлд оруулаад байна.

Тиймээс  Монгол Улсын хэмжээнд тарвага агнахыг БОНХАЖ-ын сайдын  тушаалаар хориглосон байгааг анхаарах, тахлын голомттой бүс нутгаас  хууль бусаар  агнасан тарвага, тарваганы мах арьс  түүхий эд бүтээгдэхүүнийг  хүн ам олноор суурьшсан  хот суурин газар худалдаалах тээвэрлэхгүй байх,  тарваганы хүн ам, элэг, цөс, ходоод, бөөр зэрэг  эд эрхтнийг эмчилгээний зорилгоор  хэрэглэхгүй байх, сэжигтэй тарвага болон мэрэгч амьтан  тэдгээрийн зэм үхдэлтэй таарсан тохиолдолд ойртохгүй байхыг нийт ард иргэддэээ хандан сэрэмжтэй байхыг  анхаарууллаа.

Ugluu-logo20152

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …