“Эрдэнэт үйлдвэр” 100 гаруй сая ам.долларын өрөнд оржээ

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтэд УИХ-ын тухай хуулийн 7.1.12 Үндсэн хууль зөрчиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг хөндөх нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэж үзсэн юм.

b232d785e4820516original

Тэгвэл Цэцийн гаргасан 11 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Цэцийн асуудлыг тойрсон олон маргаантай асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Үдээс хойшхи хуралдааны эхний хэлэлцэх асуудал нь Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын асуудал, мөн 2012 оноос эхлэн ОХУ-ын талд ногдол ашиг шилжүүлэх тухай гэрээнд тусгасан. Тэгсэн атлаа өнөөдрийг хүртэл ногдол ашгаа төлөөгүй юм биш үү, ОХУ-д тэр их ашгийг өгөөгүй гэдэг чинь улс орны өрийн босгын асуудалд нөлөөлөх юм биш үү. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн төлвийг хэрхэн харж байна вэ гэсэн асуултыг асуулаа. Харин Төрийн өмчийн хорооны удирдлага татвар, ногдол ашиг аваад явж байгаа. 2012 оноос хойш ногдол ашиг яагаад өгөөгүй вэ гэхээр хэлэлцээр гурван жил үргэлжилсэн. Эрдэнэт үйлдвэрт мөнгө байгаа.

Манайх мөнгөө аваач гэхээр хэлэлцээрээ өөрчлөөд авна гэсэн хариу өгдөг байсан. Банкинд хадгалж байсан ч өнгөрсөн жил эдийн засаг хямралтай байх үед зарцуулаад дууссан. Одоо ногдол ашгийг төлөх мөнгө байхгүй, нийтдээ 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон гэсэн хариулт өглөө. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …