Энэ онд “Оюутолгой” тэрбум ам.долларын орлого оруулна

big_oyu1.jpeg Энэ сарын 9-д экспортоо эхлээд буй “Оюутолгой” компани он дуустал ойролцоогоор улсын төсөвт нэг тэрбум ам.долларын орлого оруулах тооцоог гаргасан байна.

Нөөц ашигласны төл­­­­­­­­­­бө­­рөөр 100-гаад сая ам.долларын татвар авах бол цаашлаад комданийн хөрөнгө оруулалт үргэл­жилж байгаатай уялдан хил гаалийн татвар, НӨАТ гэх мэт “Оюу-толгой” компаниас төсөвт  орох орлого нэмэгдээд явна гэд­­гийг “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Ц.Сэдваанчиг хэлсэн.

“Оюутолгой” компани өдөрт 100 мянган тонн хүдэр баяжуулна гэж төлөвлөсөн. Бэлэн болсон баяжмалын хэмжээ 60 мянган тонн хүрсэн. Энэ нь хоногт 2000 тонныг тээвэрлэнэ гэхээр сарын нөөц бэлэн гэсэн үг. Үйлдвэрийн анхны дамжлага буюу хүдрийн овоолго гэхэд л бараг жилийн шахуу нөөц бий болчихсон байгаа.

Тиймээс тус компаниас олох орлогыг баттай хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Санал болгох мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар …