Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий бурхан болжээ

9ef137344b667794f58a5fa957582b92Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийнхан өнгөрөгч есдүгээр сарын 26-нд хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандив цуглуулах зорилгоор тоглолтыг зохион байгуулсан.

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх мани мэгзэмээ үнэн хүнээрээ бусдын төлөө ерөөж хайрлаач, бидэнд хүч хайрлаач, би тулалдъя тэмцье. Бидний итгэл зориг үнэн сэтгэл, нэгдэн бадарч чадвал тийм ээ, бид өөрсдөө бурхад аа” хэмээн нийтэлж, олон хүнийг уйлуулсан. Тоглолт амжилттай болж, гэргий Жулиана “Интер Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр орой буюу аравдугаар сарын долооны орой харамсалтайгаар бурхан болжээ. Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бад мэ хум.

nuudel.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …