Авто худалдааны цогцолборт авто машин худалдаалах хоногийн түрээсийг 1000 төгрөг байхаар баталлаа

84d11ed256a1a07265faf8333baaa217
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар  “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа. Автохудалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн 1 хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 1 хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар батлав. Энэ нь “Да хүрээ”, “1000 машин” болон бусад техникийн захуудын тогтоосон үнэ ханшаас 2-3 дахин бага хураамж юм байна. Энэхүү тариф 2015 оны 11-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд одоогоор тус цогцолбор 1 сарын хугацаанд буюу энэ 10-р сарын турш үнэ төлбөр, хураамжгүйгээр авто машинаа байршуулж, байршлаа сонгох боломжийг авто худалдаа эрхлэгчдэд олгож байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …