“Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [бичлэг]

1kfsldfdsУлаанбаатар хотод орой, үдшийн цагаар ч хүмүүсийн хөдөлгөөн огт тасардаггүй газар бол БГД билээ. Тэгвэл тус дүүргийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт хэрээс хэтэрчээ. Саун массажны газар гэх нэрийдлээр биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг гэнэ.

Жишээлбэл, БГД-н нутаг дэвсгэрт массажны газрыг биеэ үнэлэгчдийн үүр уурхай гэхэд болно. Учир нь тус газар биеэ үнэлэлт явуулдгаараа хамгийн алдартай  бөгөөд түүнийхээ хэрээр үйлчлүүлэгчдийн цуваа огтхон ч тасардаггүй байна.

Тус газрын эзэн нь Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан А гэгч нууц хатагтай гэнэ. Тэрбээр биеэ үнэлэлтийг зохион байгуулж байр сууцаар хангасныхаа хөлсөнд биеэ үнэлэгчдээс татвар авдаг гэнэ. Нэг биеэ үнэлэгч хамгийн багадаа нэг шөнийн дотор 100 орчим мянган төгрөгийн ашиг олдог байна. Ингэхээр таван биеэ үнэлэгчтэй саун ганцхан шөнийн дотор 500 мянган төгрөгийн татвар авдаг гэсэн үг. Тус газар сайн ажилласныхаа хэрээр нэг шөнөдөө сая гаруй төгрөгийн татварыг биеэ үнэлэгч нараас хураадаг талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Ийнхүү хууль сахиулагчдаас эмээлгүй шөнө бүр биеэ үнэлэлтийг зохион байгуулж буй нууц хадагтай А-д хэн хариуцлага тооцох вэ? Эсвэл тэр хүн цагдаагийн байгууллагыг эрхшээлдээ оруулчихсан юм уу. Ямартай ч биеэ үнэлэлтийн үүр уурхай болсон тус сауны үүд хаалга нээлттэй хэвээр байна.

 

ТОЙМЧХҮҮ

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …