АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудлын төлөөлөлд итгэмжлэл гардуулав

DSCN8512Ирэх 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт болно. Энэ уулзалт бол дэлхий дахинд Монгол Улсаа сурталчилах алтан боломж хэмээн харж, эрвийх дэрвийхээрээ бэлтгэл ажлаа хангаж байна. Дэлхий дахины нэр хүндтэй зочдыг хүлээн авахад нэн тэргүүнд байрлах зочид буудлын үйлчилгээ, үйлчилгээний соёл номер нэг байх шаардлагатай. Тиймээс АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочдыг байрлуулах зочид буудлуудад итгэмжлэл гардуулах ёслол өнөөдөр “Blue Sky” зочид буудалд боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан болон албаны бусад хүмүүс, холбогдох зочид буудлуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

DSCN8518Уг арга хэмжээг ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Монголын зочид будлуудын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ирэх 4000 орчим зочид, төлөөлөгчдийг байрлуулахаар 40 гаруй зочид буудал сонгогдоод байгаа юм.

Эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг чанаржуулах, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг ёслолын ажиллагааны үеэр мөн зарлав.

Гадаадын өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийг ая тухтай байлгаж, тэдний аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн зочид буудлуудын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилготой энэхүү болзолт уралдааныг 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зарлаж буй бөгөөд тодорхой шалгуураар “АСЕМ-ын түнш тэргүүний зочид буудал”-ыг шалгаруулж, урамшуулах юм.

АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ЗОЧИД БУУДЛУУД

 

  1. Шангри-Ла
  2. Баянгол
  3. Blue Sky
  4. ХУРД
  5. Grand Hill
  6. Best Western Premier
  7. Радисон Блю
  8. Цэцэг
  9. Чингис хаан цогцолбор
  10. Holiday Inn
  11. RAMADA Ulaanbaatar City Center
  12. Улаанбаатар
  13. Кемпински хаан палас
  14. Сонжин Гранд
  15. Springs
  16. Корпорейт хотел энд Конвейшн Центр
  17. Puma-Imperial
  18. Зүчи
  19. White house
  20. Lion Tower
  21. Корпорейт
  22. Park
  23. Hotel Nine Ulaanbaatar
  24. Platinum
  25. Наранбулаг
  26. Альфа
  27. Континентал
  28. Ривер Бийч
  29. UB CITY
  30. Royal House
  31. Decor
  32. Бишрэлт
  33. Сант Асар
  34. Нарантуул
  35. Дөлгөөн нуур
  36. Гайд
  37. Эдельвайс
  38. KAISER
  39. Амарбаясгалант
  40. Өргөө
  41. Гангар Инвест ХХК-ий зочид буудал
  42. Их Тэнгэр цогцолбор гэсэн зочид буудлын төлөөлөл өнөөдөр АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах түнш зочид буудал хэмээгдэх албан ёсны итгэмжлэлээ хүлээн авлаа.

DSCN8511 DSCN8513 DSCN8542 DSCN8517 DSCN8516 DSCN8534 DSCN8537

 

 

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …