Дэлхийн оюутны зуны XXVII Универсиад их наадам өнөөдөр өндөрлөлөө. Энэ үеэр тус тэмцээн болох дараагийн улс Бүгд Найрамдах Солонгос улсын Гванжу хотод тугаа хүлээлгэн өгөв. Монголчууд, монгол оюутнууд ОХУ-ын Казаний Универсиадад амжилт, аяны богц дүүрэн өнөөдрөөс нутаг буцна. Нийт 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл медалтайгаар тэмцээнээ өндөрлөлөө. Нийт медалийн тоогоор оролцсон 166 орноос 11 дүгээр байрт, медалийн чанараар 19 дүгээр байрт орлоо.
ОХУ-ын Казан хотноо болж буй оюутны Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.
Алтан медаль:
1. Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн Бүстэй барилдааны төрөлд Б.Сугаржаргал
2. Эрэгтэйчүүдийн боксын 52 кг жинд Х.Энхдэлгэр
3. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 63 кг жинд С.Батцэцэг
Мөнгөн медаль:
1. Эрэгтэйчүүдийн -100 кг жингийн Бүстэй барилдааны төрөлд Д.Анар
2. Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 90 кг жинд Б.Жанчивдорж
3. Буудлагын 10 метрийн төрөлд эмэгтэй баг тамирчид
4. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 51 кг-д Э.Сумъяа
5. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 67 кг-д О.Насанбурмаа
6. Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д Ч.Марал-Эрдэнэ
Хүрэл медаль:
Бүстэй барилдааны төрөлд
1. М.Отгон-Эрдэнэ /Кураш 60 кг /
2. Б.Сугаржаргал /Кураш +100/
3. С.Энхчимэг /66 кг/
4. Д.Мөнхтуяа /+76 кг/
Бокс
1. Г.Ган-Эрдэнэ /49 кг/
2. Э.Идэрхүү /56 кг/
3. Д.Отгондалай /60 кг/
4. Б.Түвшинбат /69 кг/
5. Н.Шинэбаяр /75 кг/
Буудлагын төрөлд
1. Эмэгтэйчүүдийн 10 метрт Г.Нандинзаяа
Чөлөөт бөх
1. Г.Мандахнаран /66 кг/
2. Д.Хүдэрбулга /96 кг/
Самбо
1. Эмэгтэчүүдийн -48 кг-д Ж.Чанцалдулам
2. Эмэгтэйчүүдийн -72 кг-д О.Мөнхцэцэг
3. Эмэгтэйчүүдийн 56 кг-д Б.Амаржаргал
4. Эмэгтэйчүүдийн 80 кг-д Н.Нямтуяа