“Сандэй плаза” долоо хоног ажиллахгүй

26053167-750x400“Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж.

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн үед “Сандэй плаза” худалдааны төвд гал гарсан. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу  Онцгой байдлын  дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраасан байна. Яг одоогийн байдлаар тус төвийн хаалгыг лацдаж, цагдаа болон онцгой байдлынхан байрыг хамгаалтад авчээ.12025457_10153583789633548_1069335380_n

Эх сурвалж:www.zms.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …