Иргэн Б.Цогтгэрэл, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Д.Гантулга тэргүүтэй хүмүүс өнгрөгч долоо хоногт Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байгаа нэр бүхий 7 байгууллагыг АТГ, ҮАГ-т тус тус шалгуулахаар өгсөн байдаг. Тэгвэл тэдний дараагийн бай Зэвсэгт хүчний жанжин штаб болон 12 аймгийн ИТХ, Засаг дарга нар болоод байгаа аж. Тэд хууль биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад 3 хоногийн хугацаа өгсөн бөгөөд хэрэв энэ хугацаанд Шилэн дансаа ажиллуулаагүй тохиолдолд хууль, хүчний байгууллагад шалгуулах өргөдөлөө гаргах юм байна.
Эх сурвалж: www.tsag.mn