Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ

70fcf81e1c2653f9d8d795db97ffbd15Нийслэлийн хэмжээнд 2013-2015 онд хийгдсэн байгаль орчин, ногоон байгууламжийн  ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчины байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцсон.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр ногоон байгууламжийн ажлыг гэрээгээр хийж, технологийн карт” нэвтрүүлж, тохижилтын ажлыг архитектур дизайны шийдэл бүхий зургийн дагуу хийдэг болсон, инженерийн болон ногоон байгууламжийн ажлын уялдаа холбоог хангах талд анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Мөн сул шороон хөрстэй газруудыг зүлэгжүүлж, гурван жилийн хугацаанд 450 цэцэрлэгчин бэлтгэн, ургамлын хортон шавьжтай тэмцэх ажлыг ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр гүйцэтгүүлснээр тархалт үзүүлэх хор хөнөөл багассаныг танилцуулсан юм.

Хурлаас цаашид агаар, хөрс, ус, хөрсний бохирдлыг багасгах, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах, мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг боловсруулан, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …