Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр

0(4)Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ сарын 10-ны өдөр энэхүү мод тарих үндэсний өдөр тохиолоо. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас энэ өдрийг дүүргийн нутаг дэвсгэртээ мод тарих ажлыг зохион байгууллаа.
 13(3)
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-2015” ажлын нээлтийн арга хэмжээ дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбайд болсон бөгөөд Засаг дарга М.Чинболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий нар тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Засаг дарга М.Чинболд энэ үеэр хэлсэн үгэндээ  “Бид бүхэн жил бүр мод тарьдаг. Тарьсан модоо арчлах, ургуулах тал дээр гол нь анхаарах ёстой. Аливаа үйлийг чин сэтгэлээсээ хийвэл дэгжин дэлгэрдэг. Та бүхнээс модоо сэтгэл гарган тарьж, эргэж тойрч, арчилж тордохыг хүсье.” гэсэн юм. Энэ намрын мод тарих өдрөөр дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн өмчит, төсөвт байгууллагын 64 нэгжид 6000 ширхэг мод олгосныг байгууллагууд тус тусын хуваарилагдсан талбайд тарьцгаалаа.
Тарьсан мод бүхэн ургаж,
Зорьсон үйл бүхэн бүтэх болтугай
Ugluu-logo1

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …