“ТАЛ НУТГИЙН МАРАФОН – 2013” БОЛНО

Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах  зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гаригт Налайх дүүргийн Цонжин Болдог /Мандал жуулчны бааз/-т болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно. “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн нь дараах ангиллаар зохион байгуулагдана.

Үүнд:  ·  15 нас хүртэлх охид, хөвгүүд:  1500м
·  50-60 хүртэлх  нас эм, эр: 5000м
·  50 хүртэлх эм, эр 5000м
·  60 наснаас дээш  эм, эр: 3000м
·  Насанд хүрэгчид эм, эр: 10 км
·  Хагас марафон гүйлт эм, эр: 21 км байна.
Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Улаанбаатар” телевиз ажиллана. Тэмцээнд оролцох иргэдийг 2013 оны 7 дугаар сарын 20-ны хооронд  Спортын төв ордны 25 тоотод бүртгэж байгаа аж. Холбоо барих утас : 70108687, 99545590 гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …