Америкийн шүтээнээс гарсан “Beyond 5” хамтлаг Монголд ирнэ

 Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлагийнхан 8-н улс үндэстнээр аялан 8-н дугаар сарын турш аялан тоглолт хийх гэж байна. Энэхүү тайлан тоглолтыг санаачлагч нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм юм. Аялан тоглолт  8-р сарын 2-нд Монгол улсаас эхлэн Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбодя, Хонг Конг орнуудад болж, хамгийн сүүлийн тоглолт 8-р сарын 29-нд Тайванд болсноор өндөрлөх юм байна.

    Тус хамтлагийн продюсор нь шинэлэг зүйлсийг санаачлагч хөгжмийн зохиолч, найруулагч Tyler Castleton ба түүний бичсэн дуунууд нь нэлээд нэртэй бөгөөд Country Music  Martina McBride, Домогт дуучин Gladys Knight, эстрадын жүжигчин Marie Osmond нар дууг нь амилуулжээ.  Түүний бичсэн аясыг  National Geographic, Animal Planet and the Mormon Tabernacle Choir зэрэг нэртэй студи,хамтлагууд хүртэл хэрэглэдэг. Кастлтон хэлэхдээ “Эдгээр гайхалтай сэтгэл сэргэм бүтээлийн адил бүтээлийг эдгээр хөвгүүд дуулна” гэжээ. Кастлтон болон түүний найз продюсор Үг, Ая зохиогч Расс Дихон болон Beyond 5 сэтгэл догдлом аялан тоглолт  нь Азиас эхлэн Америк нэгдсэн улсад тоглогдох болно.

    Уг хамтлагийнхан Америкийн шүтээн нэвтрүүлэг шиг 40 мужийн болон зарим улс үндэстэнгүүдээс бүрэлдсэн 300- гаад залуусын дундаас авьяас чадлаараа гайхагдсан, Техас, Юта, Калифорния, Австралаас шалгарсан залуус юм. Beyond 5 хамтлаг маань Азид хийх тайлан тоглолтоороо 23 тоглолт хийх бөгөөд үнэгүй тоглолт хийх болно. Уг хамтлагтай цуг Make a World of Difference Foundation төрийн бус байгууллага хамтрах бөгөөд бүс нутгийн энэрлийн байгууллага болон хүүхдийн асрамжийн газруудад ном, хэрэгцээт зүйлсийг авахад  тусламж үзүүлэх юм байна.


эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …