“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 мод тарилаа

13fb7bb54d37ba94d3e26093a2e5bfaf2015 оны намрын “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьсан юм. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг байсан юм. Энэ өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсан. Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна.Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан модондоо цэнэг усалгаа хийлээ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …