Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Medical equipment inventory” сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нээж үг хэлэв.
Тус сургалтыг Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Эмнэлгийн техникийн олон улсын зөвлөх Билл Жентл, Андерсон Энгтрём нар Канад улсаас шууд холбогдон, дотоодын зөвлөх А.Баярын хамт удирдан явууллаа.
Сургалтанд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ЦССҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж засвар үйлчилгээний загвар нэгжийн үйл ажиллагаа, төлөвлөлтийн алхамууд болон эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүртгэлд оруулах чухал мэдээ мэдээлэл түүнийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө авч харилцан санал солилцов.