Залуу дугуйчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ

12105708_1031325830221724_6773341795188112551_nМонголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Эх дэлхийдээ мод бэлэглэе” аянаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

 Энэ жилийн мод тарих өдрөөр “Нэг дугуйчин-хоёр мод” уриан дор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй дугуйчин залуус нийлж 100 улиас тарьсан юм.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны су­дал­гаа, туршилтын цорын ганц түшиц газар юм. Устаж буй ургамлыг аврах, Монгол Улсад ховор, ховордож буй ургамлуудыг тарималжуулах, үрийг нь хойч үедээ хадгалж үлдээх, хотын ногоон байгууламжид тарих чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлж, нутагшуулах туршилт судалгааны чухал ажлыг ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгт хийдэг.

Тиймээс дугуйчин залуус эл газрыг сонгон авч, нэг буян болох мод тарих ажлаа өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгууллаа.

12140669_1676229622592322_7427563097489862792_nМод тарих газар хог хаягдалтай, зэрлэг өвс ихээр ургасан газар байсан тул ойр орчмын хогийг сайтар цэвэрлэсэн. Мод тарихад шаардлагатай ажлын бээлий, хөрс зэргийн төсвийг дугуйчдын хандиваар бүрдүүлжээ.

Мод тариад орхих биш, тарьсан мод, улиасаа ургуулахад клубын зүгээс анхаарч, услах, арчилж тордох ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дашрамд улиас нь 80-100 болон түүнээс дээш жил насалдаг. Тоос шороо, хорт хий, утаанд тэсвэртэй, агаар цэвэршүүлж, тоосжилтыг багасгадаг.
Мөн усалгаа, арчилгаа бага шаарддаг, ургах чадвар сайтай зэрэг олон талын ач холбогдолтойн дээр 25 настай улиас жилд 44 кг хүчилтөрөгч ялгаруулдаг байна.

Мод тарьж байгаль орчноо сэргээх талаар бидний хийж буй ажлыг дэмжсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, тус хүрээлэнг зүүн бүсийн мини парк болгон хөгжүүлэх зорилготой иргэдээс бүрдсэн “Чулуутын задгай” ТББ-ын тэргүүн н.Зэс-Эрдэнэд талархал илэрхийлье.

Ийнхүү байгаль орчинд ээлтэй унадаг дугуйг унаагаа болгосон залуу дугуйчин клубын эко үйлсийн давалгаа үргэлжилж, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдсэн байна.12166717_432138766987365_1045504000_n 12166651_432138770320698_438186496_n 12166143_432138776987364_976013894_n 12166057_432138793654029_1371340740_n 12083825_432138800320695_1951589003_n 12167484_432138783654030_1650029225_n 12067255_432138786987363_967343666_n 12077473_432138790320696_282330448_n

12122940_1676229635925654_2362883345907987807_n

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …